Утрехт хотод хүмүүсийг буудсан этгээдийг саатуулжээ


 

Голландын цагдаа нар Утрехт хотод хүмүүсийг буудсан этгээдийг саатуулсан байна.  “Гол сэжигтнийг саатууллаа” гэж хотын эрх баригчид мэдэгджээ.

 

Утрехт хотын төв дэх трамвайны буудал дээр хүмүүс рүү буудсаны  улмаас гурван хүн амь үрэгдсэнийг үүнээс өмнө мэдээлсэн юм. Бас таван хүн шархадсан байна. Хотод террорын аюулын хамгийн дээд түвшинг тогтоожээ.

 

Цагдаагийн байгууллага сэжигтний нэрийг зарласан байна. Энэ нь Туркийн уугуул Гёкмен Таныш гэгч байжээ. Таныш гэр бүлийн өч төчнөөн асуудлаас болоод гэмт хэрэг үйлдсэн байж болох юм гэж түүний төрөл төрөгсдийн хэлснийг Туркийн мэдээний агентлаг  иш татсан байна.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ