Украинчууд оросын иргэдэд сайн ханддагийг санал асуулга харуулжээ
Украинчуудын 98% нь Оросын иргэдэд “нааштай”, харин 2-хон хувь нь л “сөргөөр” ханддагийг украины телевизийн “Newsone” сувгаас үзэгчдийн дунд явуулсан судалгаа харуулсан байна.
Шууд нэвтрүүлгээр явуулсан санал асуулгад 21,5 мянга гаруй хүн оролцож, дүнг “Сөрөг төвлөрөл” ток-шоуны үеэр танилцуулжээ.
Украины оршин суугчид оросын иргэдэд сайн хөршийн хувиар эерэг хандсаар байгаа, тус орны эрх баригчдын Оросыг үзэн ядах бодлого ийм шууд эсрэг үр дүнд хүргэсэн юм гэж үздэгээ “Сөрөг хүчний хөтөлбөр – Амьдралын төлөө” намын улс төрийн зөвлөлийн дарга Виктор Медведчук түрүүнд нь илэрхийлсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ