Цэргийн зардлаас болоод АНУ-ыг дампуурал хүлээж байна
АНУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор болон төрийн учир дутагдалтай удирдлагаас болоод тус орны өрийн үүрэг нэмэгдэж байна. Америкийн нийтлэлч, олон нийтийн зүтгэлтэн Жон Уайтхед “CounterPunch” сэтгүүлд зориулсан өгүүлэлдээ ингэж бичжээ. “Эцсийн бүлэгт цэргийн эзэнт гүрнүүд сүүлчийнхээ зоосыг зарснаар гарцаагүй мөхдөг... Америкийн эзэнт гүрэн хэдийнэ нурж байна” гэж Уайтхед бичээд, улс орон “аймшигтай мөхөлдөө дөхөж байна” гэж онцлон тэмдэглэжээ.
Тухайлбал, америкийн батлан хамгаалах яамны авилгад идэгдсэн түшмэдүүд цэргийн хэрэгцээнд улам их санхүүжилт хийхийг үргэлжлэн шаардаж, ингэхдээ үнэндээ бол мөнгөний үлэмжхэн хэсэг нь үндэсний аюулгүй байдлыг хангахтай огтхон ч холбоогүй худалдан авалтад зарцуулагдаж байна гэж тэр бичжээ. Уайтхед “Open the Government” байгууллагын цуглуулсан мэдээ баримтыг жишээ болгон дурдсан бөгөөд үүнээс үзвэл америкийн цэргийн байгууллагын сүүлчийн худалдан авалтын жагсаалтад 53 мянган долларын үнэтэй хоол, зуушны шаазан хэрэгслүүд, 9 мянган долларын арьсаар бүрсэн зөөлөн сандалууд, 308 мянган долларын согтууруулах ундаа, түүнчилэн 4,6 сая долларын далайн хавч болон наймаалж байжээ.
АНУ-ын засгийн газар хурааж авдаг татварын орлогоос хавьгүй ихийг зарцуулж, ингэснээр бусад орноос асар их мөнгө зээлэхэд хүрсэн байна. Ингэхдээ эрх баригчид авсан мөнгө зээлийн ихээхэн хэсгийг эрүүлийг хамгаалах, боловсролд биш, харин төрийн институтуудыг санхүүжүүлэх, “дэлхий нийтэд эцэс төгсгөлгүй дайн хийхэд” зарцуулахыг илүүд үздэг ажээ.
Тухайлбал, 2001 оноос АНУ хилийн чанад дахь дайнд 4,7 их наяд доллар зарцуулсан бөгөөд харин 2053 он гэхэд тус орны цэргийн зардал 12 их наяд доллар болж нэмэгдэнэ гэж Уайтхед бичсэн байна. Тийнхүү тус орны өр нэг цагт 32 сая доллараар нэмэгдэж, харин засгийн газар дунд зэргийн америк хүний жилдээ олдог орлогоос илүү их мөнгийг Иракт таван секундэд зарцуулж байгаа ажээ. АНУ-ын цэргийн төсөв үнэндээ бол Хятад болон Оросын зохих зардлаас тийм ч их биш юм гэж “Вашингтон пост” сонин нэгдүгээр сарын дугаартаа бичсэн байдаг.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ