Шведийн сурагч охин Грета Тунбергийг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ
Шведийн экологийн хөдөлгөөний идэвхтэн, дунд сургуулийн 16 настай сурагч Грета Тунбергийг Швед, Норвегийн нөлөө бүхий таван улс төрч Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн тухай “Aftonbladet” сонинд мэдээлжээ.
Тэд Грета Тунбергийг нэр хүндтэй тус шагналд нэр дэвшүүлэх болсноо тайлбарлахдаа, “Грета охин дайн дажин, элдэв зөрчлийн эх үүсвэр болж болзошгүй экологийн сүйрлээс сэрэмжлүүлэх үйлсэд бүхнээ дайчилж буй. Тэрээр даяар дэлхийд тулгамдсан асуудалд анхаарал хандуулахад байдгаа зориулж байгаа билээ” гэсэн байна.
Грета Тунберг 2018 оны наймдугаар сараас Шведийн парламентийн үүдэнд баасан гариг бүрт “хичээлийн ажил хаялт” зарлаж, байгаль орчинд хортой хаягдлыг багасгах тухай Парисийн хэлэлцээрийг дагаж мөрдөхийг шаардах болжээ. Аспергерийн синдром гэх ховор өвчинтэй түүний санаачлагыг Европын олон орны сурагчид дэмжин мөн адил эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ