Венесуэлд цахилгаан тасрахад сөрөг хүчин холбогдолтой эсэхийг шалгаж байна

      Венесуэлийн прокурорын байгууллага сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн талаар мөрдөн шалгах ажиллагаа  явуулж эхэлжээ. Эрх баригчдыг үл хүндэтгэж, шүүн таслах ажлын тогтолцоог олны өмнө басамжилан доромжлосноос гадна,  Гуайдог нийт орны хэмжээнд цахилгаан эрчим хүч таслахад холбогдолтой байж болох юм хэмээн үзэж байна.

      Гол УЦС-д  хясан боогдуулах ажиллагаа явуулсанаас болоод өнгөрсөн пүрэв гарагт нийслэл Каракас болон Венесуэлийн олон муж улс  гэрэл цахилгаангүй болсон юм.  Цахилгаан хангамжийн системд кибер халдлага хийсэн гэж эрх баригчид үзэж байгааг хэвлэлд бичиж байна.

Энэ завсар  Каракас хотын гудамжууд аажмаар  гэрэл цахилгаантай болж  байна. Хөдөлгөөнт холбоо болон хөдөлгөөнт интернэтийн байдал дээрджээ.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ