БНАСАУ-ын эрх баригчид пуужин хөөргөхөд бэлтгэж магадгүй байна
БНАСАУ-ын удирдагчид ойрын хугацаанд пуужин хөөргөхөд бэлтгэж магадгүй байгааг арилжааны хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд дээр тулгуурлан хийсэн дүн шинжилгээ харуулсныг “NPR” радио иш татан мэдээлжээ.
БНАСАУ-ын эрх баригчид тив алгасагч баллистик пуужингууд болон хиймэл дагуулууд хөөргөхөд зориулагдсан пуужингуудаа өмнө нь цуглуулж байсан Санумдон шинжлэх ухаан, судалгааны төвийг өнгөрсөн 2 дугаар сарын 22-нд авсан гэрэл зургууд харуулжээ. Тус төвийн ойролцоох зогсоол дээр суудлын болон ачааны машинуудыг байрлуулжээ. Түүнчлэн төмөр замын станцаас холгүй байрлах вагонуудын дэргэд хоёр өргөгч кран байрлах аж.
“Энэ бүхнийг хамтад нь авч үзвэл БНАСАУ-д пуужин бүтээж буй нөхцөл байдал харагдахаар байна. Одоогоор БНАСАУ-ын эрх баригчид тив алгасагч баллистик пуужин хөөргөх гэж байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй байна” хэмээн Миддлберийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Жеффри Льюис гэрэл зургуудыг судалсны үндсэн дээр хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ