Гульнара Каримова их хэмжээний мөнгө угааж, хахууль авсан бололтой

      Узбекистаны  хуучин ерөнхийлөгчийн  охин Гульнара Каримоваг  мөнгө угааж, 865 сая долларын хахууль авсан гэж АНУ-д буруутгаж байна.  Нью-Йоркийн Юэнийн тойргийн прокурорын байгууллага ингэж мэдээлсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.


“Түүхэнд томоохонд орох  гадаадын авилгын практик”-т түшиглэн түүнд  эрүүгийн хэрэг үүсгэснийг ийнхүү мэдээлж байна.  “Уздунробит” хязгаарлагдмал хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал асан Бехкод Ахмедов энэ хэрэгт бас холбогдож байгаа ажээ. 

Каримова "алсын холбоо"-ны гурван ч компаниас мөнгө нэхэж, хахууль авахын тулд албан тушаалаа  урвуулан  ашиглаж, дараа нь Америкийн санхүүгийн  системээр дамжуулан энэ мөнгийг угаасан байж магадгүй хэмээн  сэжиглэгдэж байна.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ