Б.Пүрэвдорж: Ээлжит бус чуулганаар ЖДҮ-чин гишүүдийн асуудлыг хэлэлцэх ёстой
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нар ээлжит бус чуулгантай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдэгдэл хүргүүллээ. Тодруулбал, ээлжит бус чуулганаар Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэх дараалалд оруулж өгөх мэдэгдлийг УИХ-ын дарга Г.Занданшарт хүргүүлэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “ЖДҮХС-аас зээл авсан, яллагдагчаар татагдсан гишүүдийн асуудлыг оруулах нь зүйтэй” гэлээ. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа “УИХ дахь АН-ын бүлэг аливаа хууль бус зүйлийг хаацайлж байгаагүй, бурууд нь зөвлөж, зөвийг нь дэмжиж ажилласан. Нийгмийг цочроосон мухарлаж шалгах ёстой олон хэрэг байгаа учраас хуулийн байгууллага үнэн зөвөөр нь шалгах, улс төржүүлэхгүй байх ёстой гэж үзэж байгаа учраас АН ийнхүү мэдэгдэл хүргүүлж байна. Шударга ёсны төлөө тэмцэж байгаа бол бүх асуудалд шударга хандах ёстой” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ