“Huawei” АНУ-ын Засгийн газрыг шүүхэд өгчээ


“Huawei” компани бүтээгдэхүүнийг нь Хятадын удирдлага мөрдлөгө явуулахдаа ашигладаг гэж мэдэгдсэн АНУ-ын Засгийн газрыг шүүхэд өгсөн тухай “Reuters” агентлаг уламжилжээ.

“Huawei” компанийн төлөөлөгчид өргөдлөө АНУ-ын Техас мужийн шүүхэд өргөн барьсан аж. Тус компани АНУ-ын Конгресс бүтээгдэхүүнийх нь худалдан авалтад хязгаарлалт тавих ямар нэг үндэслэл гаргаж чадаагүй гэж мэдэгджээ.

            АНУ, Австралийн Засгийн газрын төлөөлөгчид “Huawei” компани техникийн тагнуулын үйл ажиллагаа явуулж, дэлхийн олон оронд хэрэглэдэг тоног төхөөрөмжийнхөө тусламжтайгаар нууц мэдээ цуглуулдаг тухай удаа дараа мэдэгдэж байсан юм.

            Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын хүсэлтээр тус компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг саатуулсан бөгөөд АНУ-д шилжүүлэн өгөх үйл явцыг эхлүүлээд байгаа билээ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ