“Bugatti” дэлхийн хамгийн үнэтэй машин үйлдвэрлэжээ


Францын автомашин үйлдвэрлэгч “Bugatti” компани үүсгэн байгуулагдсаныхаа 110 жилийн ойдоо зориулан тансаг “La Voiture Noire” загварын машин үйлдвэрлэжээ.      

Цорын ганц хувиар үйлдвэрлэсэн тус машин 11 сая еврогийн үнэтэй аж. Хэдий тийм ч худалдан авагч тодорсон бөгөөд “Bugatti” компани нэрийг нь одоогоор олон нийтэд зарлаагүй байна. “La Voiture Noire” нь компанийн үүсгэн байгуулагчийн хүү Жан Бугаттийн 1936 онд зохион бүтээсэн “Type 57 SC Atlantic” купе машины орчин үеийн хувилбар аж.

“La Voiture Noire” машиныг Женевийн авто шоуд танилцуулах үеэр “Bugatti” компанийн ерөнхийлөгч Стефан Винкелман үг хэлэхдээ, “Бид эртний уламжлал, Франц, Жан Бугаттийн уран бүтээлд онцгой анхаарал хандуулсаар ирсэн. Нөгөөтэйгүүр өвөрмөц технологи, гоо зүй, тансаг байдлыг шинэ эринд хүргэхийг зорьсон юм” гэжээ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ