Оросын эдийн засгийн гол амжилтаар IT технологийн хөгжлийг нэрлэжээ


Германы “Der Spiegel” сэтгүүл Оросын эдийн засгийн сүүлийн үеийн гол амжилтаар тус улсын IT технологийн үсрэнгүй хөгжлийг нэрлэжээ. Тус сэтгүүлд дүгнэхдээ аль ЗХУ-ын үеэс Оросын дунд боловсролын сургуулиуд математикийн хичээлд онцгой анхаарч ирсэн нь маш сайн програмистуудыг бэлдэх үндэс суурь болсон хэмээн онцолсон байна.

Үүнээс гадна ажил олгогчид IT технологийн мэргэжилтнүүдийг сайн цалинжуулдаг бөгөөд Москвад энэ мэргэжлийн ажилтнууд дунджаас гурав дахин их цалин авдаг ажээ. Энэ бүхний үр дүнд Оросын "Яндекс", "ВКонтакте", "Мэйл.ру" зэрэг интернет компаниуд улсынхаа зах зээлд АНУ-ын өрсөлдөгчдийн түрэлтийг тогтоон барьж чаджээ.

“Der Spiegel” сэтгүүлд, “Оросоос өөр Европын нэг ч оронд АНУ-ын корпорацуудтай өрсөлдөх чадвартай IT компаниуд байгуулж чадаагүй юм. Өдгөө дэлхийд хамгийн их хүн орж сонирхдог 25 цахим хуудасны дөрөв нь Оросынх гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Орост пицца хүргэлтээс авахуулаад гадаад хэл сурах гээд нарийн мэдээллийн системуудыг дэлхийн зах зээлд амжилттай нийлүүлж буй компаниуд улам ихээр нэмэгдэж байна” гэж бичжээ.

Б.Туг 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ