Сансрын нисэгч 5 см-ээр өндөр болжээ
НАСА-гийн сансрын нисэгч 39 настай Энн Макклейн 2018 оны арванхоёрдугаар сарын 3-наас сансарт байгаа бөгөөд энэ хугацаанд тэр мэдэгдэхүйц өндөр болжээ.
“Би сансарт нисэхээс өмнөхтэй харьцуулвал, хоёр дюймаар (5 сантиметр гаруйгаар – ред.,) өндөр болсон байх юм” гэж тэр өмсгөлөө дахин өмсөж үзсэний дараа Твиттер дэх өөрийн хуудсанд мягмар гарагт бичсэн байна.
Сансарт таталцлын хүч байдгүйгээс болоод хүний өндөр ерөнхийдөө ойролцоогоор 1-2 сантиметрээр нэмэгддэг гэж Японы сансрын судалгааны агентлаг – JAXA түрүүнд нь мэдээлж байсан юм.
Одоо оросын сансрын нисэгч Олег Кононенко, америкийн Макклей, Давид Сан-Жак (Канадын сансрын агентлаг) нар Тойрог замын станцад ажиллаж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ