Орос Хойд Солонгос руу хүмүүнлэгийн тусламж илгээжээ
Орос Хойд Солонгос руу хүмүүнлэгийн тусламж илгээжээ
Орос Хойд Солонгос руу хоёр мянга гаруй тонн буудайг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд илгээсэн тухай “РИА Новости” агентлаг уламжилжээ.
“World Food Programme” хөтөлбөрийн хүрээнд хүмүүнлэгийн тусламжийг шилжүүлэн өгөх ёслол Хойд Солонгосын Чонжин хотын боомтод болсон байна. Тусламжийн буудайг хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан тусгай тэжээл үйлдвэрлэхэд ашиглах ажээ.
Хойд Солонгост сүүлийн зургаан жилийн турш ган, үер зэрэг байгалийн гамшгийн улмаас хүнсний бүтээгдэхүүний ургац эрс буурчээ. Үүнээс үүдэн Хойд Солонгосын хүн амын 40 хувь нь хоолны хомсдолд орсон тухай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоёрдугаар сарын 13-нд мэдээлсэн билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ