АНУ-Хятадын худалдааны дайн гуравдугаар сарын 27-нд эцэслэж болзошгүй


АНУ-Хятадын худалдааны асуудлаархи өндөр түвшний долдугаар уулзалт өнгөрсөн хоёрдугаар сарын 21-24-нд Вашингтон хотноо болсон билээ. Талууд хэд хэдэн асуудлаар тохиролцож чадаагүй тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байв.

Тэгвэл АНУ-ын эдийн засаг, бизнесийн нөлөө бүхий “Wall Street Journal” хоёр улс худалдааны дайныг эцэслэх гэрээ байгуулах сүүлийн шатандаа орсон тухай мэдээлжээ.

Тус сонинд, “Хэдийгээр зарим нэг саад тотгор байгаа ч хоёр орны худалдааны гэрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жинпин нар гуравдугаар сарын 27-нд гарын үсэг зурах төлөвтэй. Бээжин АНУ-ын хөдөө аж ахуй, хими, автомашины салбарын бүтээгдэхүүнд ногдуулах татварыг бууруулж, хариуд нь АНУ Хятадын бүтээгдэхүүнд өнгөрсөн жил тогтоосон бараг бүх хориг арга хэмжээгээ цуцалж болзошгүй” гэжээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ