Крымийг Орост нэгтгэсний таван жилийн ойн арга хэмжээнд Украины Гадаад хэргийн сайдыг урьжээ
Крымийн парламентийн Үндэстэн хоорондын хорооны дарга Юрий Гемпель Крымийг Орост нэгтгэсний таван жилийн ойн арга хэмжээнд Украины Гадаад хэргийн сайд Павел Климкиныг урьсан тухай “РИА Новости” агентлаг мэдээлж байна.
Юрий Гемпель хэлэхдээ, “Крымийн талаар олон удаа өдөөн хатгасан мэдэгдэл хийсэн ноён Климкин манай хойгт ирээд үзэл бодлоо өөрчилнө гэдэгт итгэлтэй байна. Учир нь тэр Крымийн иргэдийн амьдрал, үзэл бодлын бодит байдалтай танилцана. Тэгээд Оросын Крымийн найз болох нь эргэлзээгүй” гэжээ.
2014 оны гуравдугаар сард Украины нэг хэсэг байсан Крымд болсон бүх нийтийн санал асуулгаар тус хойгийг Орост нэгтгэсэн билээ. Хэдий тийм ч НҮБ-ын гишүүн орнуудын үнэмлэхүй олонхи нь Крымийг Украины нэг хэсэг хэмээн үзсээр байгаа юм.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ