Токиогийн олимпын наадмын үеэр тамхи татах цэгүүдийг хаана
"Токио-2020" олимпын наадмыг зохион байгуулах хороо наадмын үеэр энгийн болон цахилгаан тамхи хэрэглэхийг хориглох шийдвэр гаргажээ. Энэхүү хориг нь олимпын наадам явагдаж буй бүх газар үйлчлэхийн сацуу зохион байгуулагчид тамхи татах тусгай цэгүүдийг хаах бодолтой байгаа аж.
“Япон улсын хууль болон Олон улсын олимпын хорооны зааварчилгаанд үндэслэн тамирчид болон үзэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор 2020 оны олимпын наадмыг зохион байгуулагчид тэмцээн зохион байгуулагдаж буй газруудад тамхи татахыг хориглох шийдвэр гаргажээ” хэмээн "NHK" агентлаг мэдээлсэн байна.
Зуны олимпын наадам Токио хотод 2020 оны 7 дугаар сарын 24-наас 8 дугаар сарын 9-ны хооронд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ