Доналд Трамп Ким Жон Унтай тохиролцоонд хүрч чадсангүй
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай Вьетнамын нийслэл Ханойд тохиролцоонд хүрч чадаагүй ч дээд хэмжээний уулзалт туйлын ажил хэрэгч байдалд өрнөсөн тухай Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгджээ.
Талууд Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй бүс болгох арга замуудыг хэлэлцэж, ирээдүйд дахин уулзалт зохион байгуулах талаар ярилцсан байна. Уулзалт төлөвлөсөн цагаасаа эрт өндөрлөж, үдийн зоог, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах ёслолыг цуцалжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ, “Хоёр орны удирдагчийн Сингапурт тохиролцсон асуудлуудаар бид уг нь маш их ахиц гаргасан билээ. Харамсалтай нь Ханойд ямар нэг тодорхой тохиролцоонд хүрсэнгүй”. Энэ удаагийн уулзалт тодорхой үр дүнд хүрээгүй нь хоригийн асуудлаар талууд зөвшилцөлд хүрээгүйгээс болсон гэж хэлж болно.гэсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтыг ажил хэрэгч уур амьсгалд болсныг тэмдэглээд Ким Жон Унтай олон жилийн турш амжилттай хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгээс татгалзахад бэлэн гэдгээ дахин мэдэгдээд Пёньян хотноо АНУ-ын зохицуулах товчоо нээгдсэнд баяр хүргэсэн байна.
АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалт хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд эхний өдөр 2.5 цаг үргэлжилсэн бол өнөөдөр хоёр талын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ, хоёр удирдагчийн ганцаарчилсан уулзалт болсон аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ