Мал хамгаалах сангаас хүүгүй зээл аваад төлөөгүй компаниудыг нэрлэж байна
Сангийн яамнаас Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийсэн билээ. Шалгалтын дүнгийн мэдээллээс түүвэрлэн хүргэж байна. Мал хамгаалах сангаас зээл авсан зээлдэгчид эргэн төлөлт хийгдээгүй зөрчил цөөнгүй илэрсэн байна. ОХУ-аас малын тэжээл импортлон оруулж, борлуулахаар олгосон хүүгүй зээлийн эргэн төлөлт хангалтгүйгээс маргаан үүссэн, зарим зээлдэгчид зээлээ төлж эхлээгүй, хаяг байршилдаа ч байхгүй эрэн сурвалжлах байдал үүсчээ.
Тухайлбал, “Биохэлф монголиа” ХХК 900.0 сая төгрөгийн, “Туртелком” ХХК 1.0 тэрбум төгрөгийн, “Галин интернейшнл” ХХК 1.1 тэрбум төгрөгийн зээл авсан ч өнөөг хүртэл огт төлж эхлээгүй байна.
Тиймээс Мал хамгаалах сангаас гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлт хийгээгүй байгууллагуудыг хуулийн байгууллагад өгсөн байна.
Малын тэжээл импортлох зорилгоор олгосон зээлийн эргэн төлөлт 2018 оны 12 дугаар сарын 06-ны байдлаар 40.0 тэрбум төгрөгийн зээл авсан 34 компаниас 31 компани нь 18.258.712.1 мянган төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна. Одоо 23 компаниас 22.886.367.1 мянган төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн авлагын үлдэгдэлтэй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ