Доналд Трамп: Би БНАСАУ-ыг эдийн засгийн хүчирхэг гүрэн болоход туслахад бэлэн
Вьетнамын нийслэл Ханойд болж буй АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын эхний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэхдээ, “БНАСАУ цөмийн пуужин хөөргөж туршихгүй байгааг би өндрөөр үнэлж байна. Энэ талаар Ким Жон Ун бид хоёр нэлээд удаан ярилцсан. Би түүнчлэн БНАСАУ-ыг эдийн засгийн хүчирхэг гүрэн болоход туслахад бэлэн байна. Энэ тал дээр урьд өмнө байгаагүй үйл явц өрнөнө гэж бодож байгаа” гэжээ.
Харин БНАСАУ-ын Ким Жон Ун, “АНУ-ын Доналд Трамптай хийж буй дээд хэмжээний уулзалтыг сайн үр дүнд хүргэхийн тулд боломжтой бүхнийг хийнэ. Ер нь уулзалт сайн үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж мэдэгдсэн байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ