ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд орж ирэх санхүүжилт 2020 онд болж хойшилжээ
Монголбанкнаас сар бүр хийдэг хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгуулах үеэр ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд орж ирэх байсан санхүүжилт 2020 онд болж хойшилсныг тус банкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд хэллээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд 2018 оны төгсгөлд 360 сая ам.долларын санхүүжилтийг Дэлхийн банк болон ЖАЙКА-гаас Монгол Улсад шилжүүлэх байсан ч ийнхүү 2020 он хүртэл хойшилжээ. Монголбанк яагаад хойшилсон талаар шалтгааныг тайлбарлахгүй бөгөөд шилжиж ирсэн мөнгийг хүлээн авдаг болохоо хэлсэн.
Харин 2019 оны санхүүжилт төлөвлөсний дагуу орж ирэхээр байгааг Н.Ургамалсувд нэмж мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ