ЖДҮХС-гийн захирлаар Б.Батцэцэгийг томилжээ
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэгийг албан тушаалаа уруулан ашигласан гэдэг үндэслэлээр өнгөрсөн арваннэгдүгээр сард саатуулан шалгаж эхэлсэн. Түүнийг оронд өөр хүнийг тус сангийн захирлаар томилсон гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр мэдээлэл хийхдээ хэллээ. Тэрээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа учраас ажил хариуцаж байгаа хүмүүсийн албан тушаалыг түдгэлзүүлсэн. Тус сангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон. Б.Батцэцэг гэж хүн томилогдсон байгаа. Сангийн яамны төрийн сангийн газарт ажиллаж байсан хүн. Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, аудитын тогтолцоог бий болгох ажлыг санаачлан хөөцөлдсөн, Оюутолгойн баримтын шалгалтын ажлын хэсгийг ахалж ажилласан, Монгол Улсаас Швед улсад суугаа Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад ирсэн хүн байгаа” гэлээ.
Б.Батцэцэг нь Ч.Улаан сайдыг Сангийн сайдаар ажиллаж байх үед тус яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ