Ким Жон Ун “Melia Hanoi” зочид буудалд байрлажээ


Вьетнамын нийслэл Ханойд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хэлэлцээр хийхээр хүрэлцэн ирсэн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун таван одтой “Melia Hanoi” зочид буудалд байрласан тухай “CNN” агентлаг мэдээлж байна.

Испанид төвтэй “Melia Hotels International” компани тус зочид буудлыг 1999 онд ашиглалтад оруулжээ. Ким Жон Ун зочид буудлын 22 давхар дахь 185 ам.метр талбай бүхий “Presidential Suite” зэрэглэлийн унтлагын, зочдын, ажлын өрөөнүүдтэй тансаг дугаарыг эзэлсэн аж.

“Melia Hanoi” зочид буудал Ханойн төвд, АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт болох газраас төдийгүй БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас холгүй оршдог юм байна.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ