Япончууд 2020 оны олимпийн медалийг хуучин гажетуудаар хийх гэнэ
2020 онд Японд болох олимпийн наадам уламжлалт бус шийдлээрээ гайхширал төрүүлж мэдэхээр байна. Засгийн газар нээлтийн ёслолд болон олимпийн наадам зохион явуулахад хэдийнэ бэлтгэж байгаа билээ.
Юу гэвэл, дэлхийн шилдэг тамирчдын авахаар өрсөлдөх медалиудыг дахин боловсруулсан түүхий эдээр хийх юм. Хүн амаас хэрэггүй юмуу эвдэрсэн гар утас, нөүтбүк авах цэгүүд 2017 оны дөрөвдүгээр сард нээгджээ.
Тэгээд дараа нь гажетуудыг ялган, ангилна.
Дараа нь жижиг жижиг хэсэг болгон задласан байна.
Тэгээд гаргаж авсан материалуудаас үнэт металлыг хайлуулан авч цэвэрлэж байна.
Тэгээд сүүлд нь алт, мөнгө, хүрэл гаргаж авчээ.
Нэг гажетаас гарах үнэт металл тун бага байх нь мэдээж бөгөөд тиймээс энэ ажилд тус орны бараг бүх хүн ам оролцжээ.
2018 оны арваннэгдүгээр сар гэхэд бараг бүх материалыг цуглуулжээ. 2020 оны олимпийн наадам эхлэх үе гэхэд бүх багц медаль бэлэн болно гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ