Солонгосын дайн дууссан тухай тохиролцож болох юм


    Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг тус орны ерөнхийлөгчийн төлөөлөгч Ким ый Гемийн хэлснийг иш татахдаа, Ханойд АНУ, БНАСАУ-ын удирдагч Дональд Трамп, Ким Чен Ун нар Солонгосын дайны дүнгээр найрамдлын гэрээ байгуулахаар тохиролцож болох юм гэж мэдээлжээ. 

“Тунхаглал ямар хэлбэртэй байхыг одоо урьдчилан таамаглах огт боломжгүй, гэхдээ АНУ, БНАСАУ дайныг дуусгавар болгох ямар ч хэлбэрийн найрамдлын гэрээ байгуулах тухай тохиолцоонд хүрч болно гэдэгт би итгэж байна” гэж тэр тэмдэглэжээ. 

Найрамдлын гэрээ байгуулах тухай асуудал хэлэлцэж болохыг “Вашингтон пост” сонины шинжээчид түрүүнд нь ярьж байсан юм.  Найрамдлын гэрээ байгуулахыг Трамп уриалж байгаа нь АНУ-ын дотоодын асуудлуудаас анхаарал хөндийрүүлж болох юм гэж тэд үзэж байгаа ажээ. 

Солонгосын дайн бол БНАСАУ, Өмнөд Солонгосын хоорондын цэргийн мөргөлдөөн юм. Энэ мөргөлдөөн 1950 оны зургаадугаар сараас 1953 оны долоодугаар сард үргэлжилсэн бөгөөд дайн дууссан тухай албан ёсоор зарлаагүй билээ.  Түүхчид Солонгосын дайныг нэг талаас Хятад, ЗСБНХУ, нөгөө талаас АНУ болон түүний холбоотнуудын тойруу мөргөлдөөн хэмээн байнга үздэг юм. 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ