Монголбанканд тушаасан алтны хэмжээ эрс буурчээ

Энэ оны  нэгдүгээр сард Монголбанканд иргэд, аж ахуйн нэгжүүд 597.1 кг алт тушаажээ. Энэ нь  өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал хоёр дахин буурсан үзүүлэлт юм. 2018 оны нэгдүгээр сард Монголбанканд 1128.7 кг алт тушааж байв. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 1184.4 кг, арванхоёрдугаар сард 2928.7 кг алт тушаасан ажээ. Алт тушаалт ийнхүү буурсан нь энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн Ашигт малтмалын нөөц ашигласны татвар буюу роялтийг 2.5 хувь болгосон хуулийн зохицуулалт хүчингүй болсонтой холбоотой гэж эдийн засагчид үзэж байна. Хуулийн энэхүү хөнгөлөлт зохицуулалт хүчингүй болсноор алтны салбарын өсөн нэмэгдэх  роялти үнийн дүнгээс хамаарч 4-5 хувь болж өсөөд буй юм.


Роялти татварыг 2.5 болгосон зохицуулалт хэрэгжсэнээс хойш Монголбанканд тушаасан алтны  хэмжээ 2014 онд 12 тонн, 2015 онд 14.7 тонн, 2016 онд 18 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 21.8 тоннд хүрсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ