Венесуэлд цэргийн ажиллагаа явуулахыг үгүйсгэхгүй байна
Венесуэлд цэргийн ажиллагаа явуулахыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео үгүйсгэсэнгүй. Венесуэлчүүдийн гэрэлт ирээдүйн төлөө шаардлагатай бүхнийг хийх болно гэж тэр мэдэгджээ.
Энэ нь америкчуудын хувьд ердийн шалтаг юм. АНУ-ын цэргийг орсны дараа Ирак, Ливи, Афганистанд ямар гэрэлт ирээдүй ирсэн нь бүхэнд маш тодорхой билээ. Олон сая хүн амь үрэгдэж, олон арван сая хүн дүрвэж, олон хот бүрэн эвдэрч нурсан юм.
Венесуэлд ч цэргийн халдлагад бэлтгэж байгааг хэвлэлд бичиж байна. Венесуэлийн эрх баригчдыг хүсээгүй байхад АНУ хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажил зохион байгуулж байгааг тэнд онцлон тэмдэглэж байна. АНУ хямралын тухай үг яриагаар зэвсэгт халдлагыг зөвтгөхийн тулд олон улсын эрх зөрчиж байна. Харин дэлхийн хамгийн томоохон нефтийн ордыг эзэмшиж байдаг төрийн компанийг авах нь Вашингтоны засаг захиргааны гол зорилго юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ