Молдовын сонгуульд Европын холбоонд элсэх бодлого баримталдаг Ардчилсан нам тэргүүлж байна


Молдовт өчигдөр болсон парламентын сонгуулийн урьдчилсан дүн гарчээ. Нийт саналын 90 хувийг боловсруулсны дараа нэг мандаттай дүүргүүдээс Ардчилсан нам 19, Социалист нам 15, “ACUM” эвсэл 11 суудал, “ШОР” нам хоёр суудал тус тус аваад байгаа тухай Молдовын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байна.

Харин намуудын жагсаалтаар Социалист нам 31.70, “ACUM” эвсэл 24.97, Ардчилсан нам 24.91, “Шор” нам 8.72 хувийн санал аваад байгаа аж. Молдовын парламентын сонгууль анх удаа холимог системээр болж 14 нам, нэг эвсэл оролцжээ.

Молдовын эрх баригч Ардчилсан нам болон сөрөг хүчний “ACUM” эвсэл тус улсыг Европын холбоонд элсүүлэх бодлоготой бол Социалист нам Орос болон Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай ойртох бодлого баримталдаг байна.

Б.Туг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин