Бангладешийн тусгай албаныхан онгоц булаахыг оролдсон этгээдийг устгажээ
Бангладешийн “Biman Bangladesh” компанийн онгоцыг булаахаар оролдсон зэвсэглэсэн эрэгтэйг Читтатонг хотын нисэх буудалд устгасан тухай “Daily Star” сонин уламжиллаа.
Дакка – Дубай чиглэлийн “BG 147” нислэг үйлдэж байсан “Biman Bangladesh” компанийн онгоцыг 25 настай эрэгтэй булаахыг оролджээ. Онгоцыг Читтатонг хотын нисэх буудалд түр буух үед Бангладешийн тусгай албаныхан шуурхай ажиллагаа явуулан гэмт этгээдийг буудан алсан аж.
Бангладешийн тусгай албаны офицер Мотиур Рахман мэдээлэхдээ, “Гэмт этгээд гар буутай байсан тул тусгай ажиллагааны үеэр түүнийг устгахад хүрсэн. Тусгай ажиллагаа найман минут үргэлжилсэн бөгөөд онгоцны зорчигчид бүгд эсэн мэнд онгоцноос буусан” гэжээ.
Оюун ухааны хувьд эрүүл бус гэмт этгээд Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина болон түүний эхнэртэй яриулахыг шаардаж байжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ