Венесуэл руу хүмүүнлэгийн тусламж оруулахыг оролдсон сөрөг хүчнийхнийг баривчилжээ
Венесуэлийн сөрөг хүчнийхэн тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурогийн хүлээн авахаас татгалзсан хүмүүнлэгийн тусламжийн цувааг эх орондоо оруулахыг өчигдөр оролдсон тухай “АР” агентлаг мэдээлж байна.
Венесуэлийн төрийн бус “Хуулийн форум” байгууллагын тэргүүн Алфредо Ромерогийн хэлснээр, жагсагчид цэргийнхэнтэй мөргөлдөх үеэр 32 хүнийг баривчилсан ажээ. Америкийн орнуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Луис Алмагро мэдэгдэхдээ, Венесуэлийн Колумби, Бразилтай хиллэдэг хэд хэдэн газар хууль сахиулагчид, жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч 335 хүн гэмтэж бэртсэн гэжээ.
Өмнө нь Венесуэл-Колумбийн хил дээр хүмүүнлэгийн тусламж бүхий хэд хэдэн ачааны машиныг шатааж, Венесуэл-Бразилийн хил дээр дөрвөн хүн амь үрэгдсэн тухай “Хуулийн форум” мэдээлсэн билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ