Саудын Арабаас АНУ-д суух Элчин сайдаар анх удаа эмэгтэй хүнийг томилжээ
Саудын Арабын хаан Салман бен Абдел Азиз Аль Сауд гүнж Рима бен Бандар бен Султаныг тус улсаас АНУ-д суух Элчин сайдар томилсон тухай “SPA” агентлаг уламжиллаа.
Рима гүнж АНУ дахь Элчин сайдаар 2017 оны дөрөвдүгээр сараас ажилласан хааны хүү Халед бен Салманы халааг авах аж. Учир нь Халед бен Салман аавынхаа зарлигаар Батлан хамгаалахын сайд болжээ.
Рима бен Бандар бен Султан АНУ-д дээд боловсрол эзэмшсэн ба Саудын Арабын Төлөвлөлт, хөгжлийн яамны орлогч сайдаар ажиллаж байжээ. Бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүл 2014 онд түүнийг Арабын ертөнц дахь 200 хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтдаа оруулж байсан юм.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ