Ким Жон Ун Доналд Трамптай уулзахаар хуягт галт тэргээр замд гарчээ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахаар хуягт галт тэргээр замд гарсан тухай “ТАСС” агентлаг мэдээлжээ.
Хуягт галт тэрэг өчигдөр орон нутгийн цагаар 17.00 цагт Пхеньяны төмөр замын буудлаас хөдөлсөн байна. Ким Жон Уны хөлөглөсөн галт тэрэг Хятадаар дамжин хоёр гаруй хоногт нийтдээ 4.5 мянга гаруй км зам туулах аж. Ким Жон Ун, Доналд Трамп нарын уулзалт энэ сарын 27-28-нд Вьетнамын нийслэл Ханойд болох юм.
Хойд Солонгос, АНУ-ын анхны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн оны зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон билээ. Уулзалтын дараа хоёр орны удирдагчийн гаргасан хамтарсан мэдэгдэлд Хойд Солонгос цөмийн зэвсгээс бүрэн татгалзахад бэлэн гэжээ. Хариуд нь АНУ Пхеньянд ауюлгүй байдлын баталгаа гаргаж өгөх үүрэг хүлээсэн юм.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ