Тусламжийн цувааг Венесуэлийн хилээс буцаана

    Колумбийн гадаад хэргийн сайдын хэлснээр, төрийн тэргүүн Иван Дуке  хүмүүнлэгийн тусламжийн бараа  ачсан цувааг Венесуэлийн хилээс буцаан татах тушаал өгсөн байна.  Хил орчмын бүсэд хүмүүсийг хамгаалах нь  Колумбийн засгийн газрын хувьд тэргүүлэх чиглэл болж байна гэж сайд хэлжээ. Үүнээс гадна,  өмнө нь шатаагаагүй барааг хамгаалах шаардлага цувааг буцаан татах өөр нэг шалтгаан болсон байна.

Венесуэлийн ард түмэнд зориулан цуглуулсан хүмүүнлэгийн тусламжийн бараа бүхий гурван ачааны машиныг өмнө нь  колумби-венесуэлийн хил дээр шатаасныг мэдээлж байсан юм.

Сайн дурынхан болон хүчнийхний хооронд мөргөлдөөн болсоноор наад зах нь 285 хүн бэртэж , гэмтэж, тэднээс 37 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна гэж Колумбийн гадаад бодлогын байгууллагын тэргүүн бас хэлжээ.  Венесуэлийн хүчнийхэн нулимс асгаруулагч хий, галт зэвсэг хэрэглэсэн байна. Хохирогчдын дунд Венесуэлийн 255, Колумбийн 30 хүн байгаа ажээ.

       Хоёрдугаар сарын 23-нд хилийн чанадаас, түүний дотор Колумби, Бразил улсаас гадаадын хүмүүнлэгийн тусламжийн бараа ирнэ гэж өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгч хэмээн зарласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо удаа дараа мэдэгдэж байсан юм. Боливарын бүгд найрамдах улсын хууль ёсны засгийн газар энэ тусламжийг “олигархийн өөдгүй шоу” хэмээн тодорхойлжээ.


Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро  Колумбитай залгах хил дээр цэрэг байрлуулах тушаал өгсөн байна. Тус орны зэвсэгт хүчний командлалын Твиттер-аккаунтад бямба гарагт ингэж бичжээ.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин