Венесуэл төдийгүй, Никарагуа, Кубын засаглалыг солих бодлолтой байна
АНУ Венесуэл төдийгүй, Никарагуа, Кубад засаглалыг солих чиглэлээр ажиллаж байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео телевизийн “Telemundo” сувагт өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ.
Венесуэлийн дараа Никарагуа, Кубын “ардчилсан бус дэглэмийн эсрэг АНУ ажиллагаа явуулах” бодолтой байгаа эсэх тухай асуултад тэр хариулахдаа, “ерөнхийлөгч Трампын засаг захиргаа Венесуэлд төдийгүй, мэдээж Никарагуа, Кубад ийм ажиллагаа явуулж байгаа, цаашид ч явуулах болно” гэжээ.
“Үүнийг манай бодлогоос харж болно. Энэ бодлого өмнөх засаг захиргаадын бодлогоос ялгаатай юм. Дээрх орнуудын засгийн газар өөрийн ард түмний эсрэг харгис хэрцгий бодлого явуулж, ард түмэндээ, хувь хүнд бодитой заналхийлж, хүмүүсийг үндсэн эрх чөлөөгүй болгож байгаа юм” гэж Помпео хэлжээ.
“Ерөнхийлөгч Трампын засаг захиргааны үед АНУ Венесуэлд төдийгүй, дээр дурдсан хоёр оронд ард түмнийх нь хувьд нааштай үр дүн гаргахаар мэрийлттэй ажиллаж байна” гэж төрийн нарийн бичгийн дарга мэдэгджээ. “Ард түмэн энэ хүч чармайлтыг манлайлах ёстой, хүмүүс мөн ингэж ажиллаж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Америкийн ард түмэн тэднийг дэмжинэ” гэж дипломатч хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ