Хүнийх шиг шүдтэй учир битүүлэг амьтан Аргентинаас олдов
Гаднаас нь харахад могой загастай төстэй ч, үнэндээ бол энэ учир битүүлэг амьтан юу болох нь тодорхойгүй аж.
Хүнийх шиг шүдтэй энэ аймаар амьтан Аргентинаас олджээ. Эндхийн оршин суугч эмэгтэй Мария Жулия Кандотти Санта-Фе мужийн тутрагын талбайгаас энэ “мангас” гэлтэй амьтныг олсон байна.
Фейсбукийн нийгмийн сүлжээнд эмэгтэйн тавьсан зурагт гаднаас нь харахад могой загасыг санагдуулсан учир битүүлэг амьтан харагдаж байна.
“Тутрагын талбайг услахаар голоос ус шахдаг насосанд энэ амьтан орсон байсан” гэж эмэгтэй бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ