Апофис солир 2036 онд дэлхийтэй мөргөлдөж болзошгүй
Эртний Египетийн сүйтгэлийн бурхан Апофисын нэр авсан 325 метрийн урттай солирыг эрдэмтэд анх 2004 онд илрүүлсэн бөгөөд тус солир 2029 онд дэлхийтэй мөргөлдөх 2.7 хувийн магадлалтай гэх тооцоо гарсан нь дуулиан тарьж байв. Дараа нь эрдэмтэд нарийвчилсан тооцоо гаргаж Апофис солир 2029 оны дөрөвдүгээр сарын 13-нд дэлхийтэй мөргөлдөх ямар нэг аюул байхгүй бөгөөд дэлхийн төвөөс 38 мянган км зайд өнгөрнө гэжээ.
Тэгвэл саяхан Оросын М.В.Келдышийн нэрэмжит математикийн дээд сургууль, Н.Э.Бауманы нэрэмжит технологийн их сургуулийн эрдэмтэд хамтарсан судалгааныхаа үр дүнг танилцуулан Апофис солир 2029 онд зургаан зуун метрийн аюултай бүсээр дайрвал манай гаригийн таталцлын хүч чиглэлийг нь өөрчилнө гэж мэдэгджээ.
Хэрэв тэгвэл тус солир 2036 онд эргэн ирэхдээ дэлхийтэй мөргөлдөх ауюлтай юм байна. Апофис солир Оросын Алс дорнод, Төв Америк эсвэл Баруун Африкийн аль нэгэнд унаж дэлбэрэх аюултай гэнэ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ