Казахстаны Засгийн газар огцорлоо

Казакстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр Засгийн газраа огцруулах тушаалд гарын үсэг зуржээ.Гүйцэтгэх засаглалын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд эдийн засагт эерэгээр нөлөөлж чадахгүй байгаа тул ийм шийдвэрт хүрснээ тэрээр тэмдэглэв.


Дэлхийн банкны судалгаагаар тус улсын ДНБ 2015 онд 1.2, 2016 онд 1.1 хувиар өссөн бөгөөд 2017 онд гэнэт дөрвөн хувь хүрсэн ч өнгөрсөн онд 3.7 хувь болжээ.


Казакстан улс 1991 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарснаас хойш Назарбаев ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа ба хамгийн сүүлд 2015 оны сонгуулиар 97.75 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Тус улсын ерөнхийлөгч таван жилээр хоёр удаа сонгогддог байсан ч 2007 онд уг хуулийг хүчингүй болгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин