“Forbes” сэтгүүл Оросоос хоёр дахь тэрбумтан эмэгтэйг олжээ


"WildBerries" Интернэт-дэлгүүрийг үндэслэгч Татьяна Бакальчук “Форбс” сэтгүүлийн жагсаалтын хоёрт бичигдсэн байна.

 Бизнесч хатагтайн хөрөнгө 1,2 тэрбум ам. доллараар үнэлэгдэж байгаа ажээ.  Тэр 15 жилийн өмнө өөрийн амьдралыг худалдаатай холбохоор шийдсэн байна.

Одоо түүний дэлгүүр Орост төдийгүй, бусад оронд ч асар их амжилтад хүрч байгаа ажээ.  Энэ нь бизнесчийн шаргуу хөдөлмөртэй холбоотой нь мэдээж. 

Тийнхүү “Форбс” сэтгүүл  Татьяанаг зүй ёсны хоёр дахь байранд тавьсан байна.  Харин гадаад дахь зочид буудлын сүлжээний эзэн Елена Батурина жагсаалтыг тэргүүлж байгаа юм. 

Татьяна Владимировна Бакальчук  нийтэд нэг их танигдаагүй хүн бөгөөд  ярилцлага цөөхөн өгдөг, нээлтэй мэдээлэлд түүний намтраас цөөхөн баримт л олддог. Тэр 1975 оны аравдугаар сарын 10-нд төрсөн,  Москвагийн улсын нийгэм-хүмүүнлэгийн их сургууль дүүргэсэн, англи хэлний багшийн мэргэжилтэй.


«СПАРК-Интерфакс» сайтад бичсэнээр, Татьяна Бакальчук компанийнхаа цорын ганц эзэн нь  гэнэ.  Гэхдээ радиофизикчийн мэргэжилтэй нөхөр Владиславынхаа хамт өөрийн бизнесийг эхлүүлжээ. “Wildberries” компани  2004 онд байгуулагдсан байна.  Өнөөдөр энэ компани оросын зах зээлд хувцас, гутал худалдаалдаг томоохон онлайн-дзэлгүүр болжээ. Үүнээс гадна, хүүхдийн тоглоом, электроникийн бараа, ном, чимэг зүүлт, гэр орны бараа зэргийг худалддаг байна. Сар бүр 60 сая хүн интернэт-дэлгүүрээр үйлчлүүлдэг аж.  Энэ нь голдуу оросын иргэд (95%) бөгөөд түүнчилэн Украин, Белорус, Герман, АНУ-аас захиалга авдаг байна.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин