Бангладешт 81 хүн түймэрт амь насаа алджээ
Бангладешийн нийслэл Дакка хотын хуучин хэсэг дэх орон сууцны байшинд түймэр гарснаар 81 хүн амь насаа алдсаныг “The Bangladesh Observer” сонинд бичсэн байна.
Эндхийн албаны хүмүүсийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 20-ны орой дөрвөн давхар байшинд гал гарсан байна.
Шатсан байшинд амь үрэгдсэн юмуу амьд үлдсэн байж болох хүмүүсийг эрж хайх ажил үргэлжилж байгааг гал сөнөөгчид хэлжээ.
Хийтэй сав дэлбэрсэн нь гал гарах шалтгаан болсон байж болохыг мэдээлж байна.
Түрүүнд нь 69 хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ