АНУ Венесуэлийн хил дээр өдөөн хатгалга хийхээр зэхэж байгаа бололтой


АНУ Венесуэлд өдөөн хатгалга үйлдэхээр зэхэж байна гэж НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Дмитрий Полянский мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ. 


Америкчууд хүмүүнлэгийн туслмж хүргэх нэрийдлээр хоёрдугаар сарын 23-ны бямба гарагт өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодолтой байгааг тэр мэдээлсэн байна.


Хүмүүнлэгийн тусламж хүргэж эхлэхийн өмнө Бразилтай залгах хуурай замын хилийг бүрэн хаана гэж Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өмнө нь мэдэгдсэн юм. Үүнээс гадна, тэр Колумбитай залгах хилд мөн ийм арга хэмжээ авахыг үгүйсгээгүй байна.


Мадурогийн засгийн газар тус улсын нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн тусламж оруулахгүй байх бодолтой байгааг үүнээс өмнө мэдээлж байсан юм. Венесуэлийн тал Бага Антилийн арлуудтай залгах тэнгисийн хил, Бразилтай залгах хуурай замын хилээ нэгэнт хаажээ. 


Нэгдүгээр  сарын 23-нд Венесуэлийн парламентын дарга Хуан Гуайдо өөрийгөө түр засгийн газрыг  ажиллах хугацаанд тус орны ерөнхийлөгч хэмээн зарласан билээ. АНУ болон бусад хэд хэдэн улс түүнийг хүлээн зөвшөөрөөд байна. 

Мадуро өөрийгөө хууль ёсны ерөнхийлөгч гэж зарлаж, харин Гуайдог  “АНУ-ын тоглоомын этгээд” хэмээн нэрлэсэн юм. ОХУ, БНХАУ болон бусад хэд хэдэн орон Мадурог хууль ёсны төрийн тэргүүн хэмээн дэмжиж байгаа билээ. 

Венесуэлийн арми өөрийгөө “удирдагч” хэмээн зарласан Гуайдог хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Агаарын цэргийн хүчний генерал Франсиско Янес Гуайдогийн талд оржээ.  Тус улсын зэвсэгт хүчинд түүнийг урвагч хэмээн зарласан байна. 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин