Бангладешт орон сууцны барилга шатаж 41 хүн амь үрэгджээ


Бангладешийн нийслэл Даккад гарсан түймрийн улмаас 41 хүн амь үрэгдсэн тухай “Channel News Asia” агентлаг уламжиллаа.

Түймэр дөрвөн давхар орон сууцны барилгад гарчээ. Тус барилгын нэг хэсгийг химийн бүтээгдэхүүний агуулах болгон ашигладаг байжээ.

Бангладешийн Гал түймэртэй тэмцэх албаны дарга Али Ахмедийн хэлснээр, түймрийн шалтгаан нь ахуйн хийн дэлбэрэлт байж болзошгүй гэнэ. Тэрээр түүнчлэн аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй гэжээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин