Алтны үнэ 2018 оны дөрөвдүгээр сараас хойш дээд цэгтээ хүрлээ
Нью Йоркийн “Comex” бирж дээр өчигдөр алтны үнэ 2.45 ам.доллараар нэмэгдэн нэг унци нь 1347.35 ам.долларт хүрчээ. Энэ нь тус үнэт металлын 2018 оны дөрөвдүгээр сараас хойшхи дээд үнэ аж.
АНУ, Хятадын хооронд худалдааны гэрээ хэлцэл хийгдэх хүлээлт болон ам.доллар хямдрах болсон нь үүнд нөлөөлжээ. Долларын ханш сулрах нь угаасаа алтны үнэ өсөхөд хүргэдэг байна. Учир нь бусад валют эзэмшигч хөрөнгө оруулагчдын хувьд алтыг илүү хямд үнээр худалдан авах боломж нээгддэг ажээ.
“ABN Amro” компанийн түүхий эдийн стратегич Жоржет Беле “Ройтерс” агентлагт ярихдаа, АНУ, Хятадын хооронд худалдааны гэрээ хийгдвэл хөгжиж буй орнуудын валютын эрэлт нэмэгдсэнээр ам.доллар хямдарч, харин алтны үнэ өснө гэж дүгнэжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ