Загвар зохион бүтээгч Карл Лагерфелдийн хөрөнгийг муур нь өвлөж болзошгүй


Моодны ертөнцийн домогт загвар зохион бүтээгч Карл Лагерфелд энэ сарын 19-нд нойр булчирхайн хорт хавдрын улмаас 85 насандаа нас баржээ. Алдарт  брэндийн уран сайхны захирлаар 1983 оноос эхлэн тасралтгүй ажилласан тэрээр ганц бие байсан тул хөрөнгийг нь Шупетт нэртэй муур нь өвлөж болзошгүй тухай “Le Figaro” сонинд мэдээлсэн байна.



Шупетт муур банкинд өөрийн данстай,  Лагерфельд Chanel, “Instagram” (159 мянган дагагчтай), “Twitter” (50 мянган дагагчтай) хуудастай, тэр ч бүү хэл сурталчилгаанд оролцон олон сая еврогийн орлоготой аж.

Францын хуулиар амьтад хөрөнгө өвлөх боломжгүй ч Шупеттийг ямар нэг байгууллага, итгэмжлэгдсэн хүнд даатгуулан хөрөнгийг нь нэрийнх нь өмнөөс зарцуулах арга бий гэнэ.

Б.Туг   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин