Цэргийнхнийг смартфон хэрэглэхийг хориглов



 

Оросын улсын дум аливаа мэдээлэл бичиж, Интернэтэд холбогддог смартфон хэрэглэхийг цэргийнхэн болон хугацаат цэргийн албан хаагчдад   хориглосон хууль сайшаасан байна. Дээр нь тэд Интернэтэд албаныхаа тухай бичиж болохгүй ажээ. 


Байлдааны ажиллагуу явуулах, харуулд гарах, цэргийн ангид байх хийгээд бусад зарим нөхцөлд цэргийн албан хаагчид болон хугацаат цэргийн албан хнаагчид  гаджеттай байж болохгүйг тэмдэглэж байна.

Үүнээс гадна, хааж буй  албаныхаа онцлогийн тухай, хамт алба хааж байсан хүмүүс болон тэдний төрөл төрөгсдийн тухай сэтгүүлчдтэй ярилцах, Интернэтэд бичихийг баримт бичигт бас хоригложээ. Цэргийн албан хаагчид  янз бүрийн тусгай алба, террорын болон хэт даврагч үзэлт байгууллагуудын хувьд “онцгой сонирхол” татаж байдаг гэж хуулийн төсөл сангаачлагчид  тайлбарласан байна.

2017 онд батлан хамгаалах яам мөн ингэж хориглохыг бас уриалж байсан юм.  Ингэх нь хувь хүн, нийгэм болон төрийн мэдээллийн аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэхэд хэрэгтэй гэж тус яамнаас тайлбарлаж байжээ.

Энэ хориг нь товчлууртай гар утас биш, харин зөвхөн смартфонд хамаатай юм гэж улсын думийн батлан хамгаалах асуудал эрхэлсэн хорооны тэргүүний орлогч Андрей Красов түрүүнд нь хэлж байсныг ТАСС агентлаг мэдээлсэн байна.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин