АНУ Венесуэлд цэрэг буулгаж байна хэмээн Куба улс үзэж байна


     Венесуэлд цэрэг буулгаж байна гэж Кубын Гадаад явдлын яамны тэргүүн Бруно Родригес АНУ-ыг буруушаажээ.  Үүнтэй холбогдуулан  Боливарын бүгд найрамдах улсын бүрэн эрхийг хүндэтгэж, энх амгалан байдлыг хамгаалахыг Куба улс дэлхийн хамтын нийгэмлэгт уриалсан байна.


“Венесуэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахад бэлтгэх ажлын хүрээнд ийм ажиллагаа явуулахад ашигладаг тусгай ажиллагааны анги салбарууд болон тэнгисийн явган цэрэг байрладаг америкийн баазуудаас  нислэг үйлдэж байна хэмээн нотлох боломж олгож буй бүхий мэдээлэл надад байна” гэж Родригес Гавана хотод хийсэн хэвлэлийн хурал дээр мэдэгджээ. 

Эдгээр нислэг нь  Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлж буйтай огтхон ч холбоогүй юм гэж Кубын сайд хэлсэн байна.

“Яриа хэлэлцээ хийж,  Венесуэлийн бүрэн эрхт байдлыг үг дуугүй хүндэтгэх хэрэгтэй” гэж гадаад бодлогын байгууллагын тэргүүн тэмдэглэжээ. АНУ-ын засаг захиргаа  Венесуэлд  дахин ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг уриалсан, хямралыг зохицуулах тухай тогтоолын төслөө батлуулахын тулд НҮБ-ын гишүүн орнуудад даралт шахалт үзүүлж байгаа юм гэж тэр хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин