АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээр өнөөдөр эхэлнэ


Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерсийн мэдээлснээр, АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээр Вашингтон хотноо өнөөдөр эхлэх ажээ.

Талууд хурцадмал байдалд ороод буй хоёр орны худалдааны харилцааны асуудлуудыг авч хэлэлцэх нь тодорхой. Энэ сарын 21-нээс хэлэлцээр нэлээд өндөр түвшинд үргэлжлэх ба АНУ-ын талаас тус улсын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Вилбур Росс, Ерөнхийлөгчийн эдийн засгийн асуудлын туслах Ларри Кудлоу зэрэг албан тушаалтнууд оролцох юм байна.

Харин БНХАУ-ын төлөөлөгчдийг тус улсын Ерөнхий сайдын орлогч, Ши Жинпиний тусгай элч Лю Хэ ахлах ажээ. Хэлэлцээрийн өмнөх үе шат Бээжинд энэ сарын 14-15-нд болсон билээ.  

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин