Оросын Приморскийн хязгаарт түймэртэй тэмцэх онцгой дэглэм тогтоожээ
Оросын Приморскийн хязгаарт цас багатай өвлөөс үүдэн ойн түймэр эрт эхэлсэн тухай “РИА Новости” агентлаг мэдээлж байна. Приморскийн хязгаарын Захиргаанаас мэдээлэхдээ, “Одоогийн байдлаар Хасан, Ханкай, Ольгин, Уссури, Партизан, Лазов, Кавалеров зэрэг дүүрэгт түймэртэй тэмцэх онцгой дэглээм тогтоосон” гэжээ.
Сүүлийн нэг өдрийн дотор Приморскийн хязгаарын Артёмов, Уссури, Дальнегорск, Ханкай дүүргүүдэд дөрвөн ойн түймэр унтраажээ. Одоогоор ойн түймрийн шинэ голомт ажиглагдаагүй байна.
Ер нь оны эхнээс Приморскийн хязгаарт их, бага 64 ойн түймэр гарсан аж. Ойн түймэр Приморскийн хязгаараас Ар Байгалийн хязгаараар дамжин мөн л цас багатай өвлийг үдэж буй манай улсад орж ирж болзошгүй.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ