Оросын шинжээчид Туваг амьдралын чанар хамгийн доогуур бүс нутаг гэж үзэв
“РИА Новости” агентлагийн шинжээчид тус улсын Статистикийн газар, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Төв Банк зэрэг олон байгууллагын мэдээлэл дээр үндэслэн иж бүрэн судалгаа явуулж, бүс нутгуудыг амьдралын чанарын түвшнээр үнэлж жагсаажээ.
Боломжит 100 онооноос 70-аас дээш оноо авсан Москва, Санкт-Петербург, Москвагийн муж жагсаалтын эхэнд бичигдсэн аж. Эхний аравт түүнчлэн Татарстан, Белгородын муж, Краснодарын хязгаар, Воронежийн муж, Ханты-Мансийн автономит тойрог-Югра, Липецкийн муж, Калининградын муж тус тус оржээ.
Тэгвэл манай хөрш зэргэлдээ Тува 100-гаас дөнгөж 16 оноо авснаар амьдралын чанарын үзүүлэлт хамгийн доогуур бүс нутаг гэгдсэн байна. Манай улстай мөн л хил залгаа Ар Байгалийн хязгаар ч жагсаалтад сүүл мушгин доороосоо гуравт бичигджээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ