Венесуэлд 40 орны зүүний хөдөлгөөний төлөөлөгчид хүрэлцэн иржээ


            Тив тивийн 40 орны залуучуудын зүүний хөдөлгөөний төлөөлөгчид Венесуэлийн удирдлагатай эв санааны нэгдэлтэйгээ харуулах ажиллагаанд оролцохоор тус улсын нийслэл Каракас хотод хүрэлцэн ирсэн тухай “РИА Новости” агентлаг уламжиллаа.

            Тэд “Боливарианы хувьсгалтай эв санааны нэгдэлтлэй Че Геварын олон улсын бригад” нэрэн дор болж буй жагсаал зохион байгуулж, эрх баригч Венесуэлийн нэгдсэн социалист нам (PSUV)-ын Олон улсын хэлтсийн удирдлага, Боловсролын сайд Аристобуло Истуристэй тус тус уулзжээ.

              Олон орны зүүний хөдөлгөөний төлөөлөгчид энэ сарын 23-27-нд Каракас хотноо болох Ард түмнүүдийн олон улсын ассемблейд оролцох юм байна.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин