“Шар хантаазтануудын” ажиллагаанд оролцогчид цөөрчээ


Хөдөлгөөнийг зохион байгнуулагчид ч үүнийг хүлээн зөвшөөрч байгааг тэмдэглэж байна.

 

“Шар хантаазатнуудын” эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдын тоо үлэмж цөөрснийг Францын Дотоод хэргийн яам мэдээллээ гэж  Интерфакс агентлаг уламжилжээ.

 

Өнгөрсөн бямба гарагт Францад болсон эсэргүүцлийн арвандөрөв дэх ажиллагаанд  нийтдээ 41,5 мянган  хүн, Парис хотод  5 мянган хүүн оролцсоныг мэдээлж байна. Өмнөх бямба гарагт энэ тоо 51,4 мянга болон 4 мянга байжээ.

 

Бензиний үнийг нэмэхгүй байхыг шаардсан өргөн цараатай эсэргүүцлийн ажиллагаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур Францад эхлэсэн юм. Гэвч сүүлд нь эрх баригчдын нийгмийн бодлогод дургүйцсэн хүмүүс гудамжинд гарч жагсаж эхлэжээ.

 

Энэ ажиллагааны үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, дэлгүүр хоршоо дээрэмдэж, машин шатаж байв.  Хэв журам сахиулагчид эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдыг тараахаар нулимс асгаруулагч хийж цөөнгүй хэрэглэдэг  байна.

 

Өнгөрсөн бямба гарагт мөргөлдөөн болох үеэр Парис хотод гэхэд л 23 хүнийг саатуулжээ.

 

С.Инда

 

 

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин