Путин жудо бөхийн аваргатай барилдаж байгаад бэртжээ


 

Владимир Путин Сочи хотын спортын бэлтгэл сургуулилтын “Юг-спорт” төвд  тус орны бокс, жудо, чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчидтай жудогийн бэлтгэл хийж байхдаа ядам хуруугаа гэмтээжээ.  ТАСС агентлаг ингэж мэдээлсэн байна. 

Олимпийн аварга Беслан Мудрановтай  бэлтгэл хийж байх үеэрээ баруун гартаа бага зэргийг гэмтэл авч, гэхдээ жирийн лент наалгасны дараа Путин бэлтгэлээ үргэлжлүүлжээ. Тэр дэвжээн дээр нэг цаг орчим байжээ. 

Путин бэлтгэл сургуулилт хийснийхээ дараа тамирчидтай ярилцсан байна.

Путин 11 настайгаасаа дорнын тулааны төрлүүдээр хичээллэж, жудо, самбогийн төрлөөр спортын мастер цолтой юм. 2006 онд тэр Европын жудогийн холбооны хүндэт ерөнхийлөгч болж, 2010 онд Өмнөд Солонгосын Ёсин их сургуулийн “жудогийн доктор” цол хүртжээ. Тэр каратегийн хар бүстэй юм. 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин